ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

Эрхэм зорилго

Зорилго:
Монголын их дээд сургуулиудтай хамтран ажиллах, тэдэнд бодит үлгэр дууриалал болох, улмаар гадаадын их, дээд сургуулиудтай хамтран үйл ажиллагаа явуулах, туршлага солилцох, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, оюутан залуусын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх болон ШУТИСОХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааг үр өгөөжтэй, чанартай болгоход тус албаны зорилго оршино.

Чиг үүрэг:

  • ШУТИСОХ-ны гадаад харилцааг хөгжүүлэх
  • Гадаад харилцааны стратеги боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх
  • Гадаад талын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх
  • Шинэ харилцагчид хайх, судалгаа хийх, турших, хамтран ажиллах, гэрээ байгуулах
  • Олон улсын оюутны байгууллагатай байнгын холбоо, харилцаатай байх
  • Гадаад харилцаа холбооны талаар өгөгдлийн бааз үүсгэх /Бусад албадын холбоо тогтоосон байгууллагууд орно./
  • Гүйцэтгэх Хорооны 6 албадын харилцаа, уялдаа холбоог сайжруулах /ГХХАА, МСА, ОБХХА, СХА, ҮАХНА, ЭШССА/
  • Гадаад, дотоодын байгууллагуудтай ШУТИСОХ-г төлөөлж ажиллах
  • Гадаадад суралцах хүсэлтэй оюутнууддаа зөвлөгөө өгөх, хамтран ажиллах
  • Олон улсын боловсролын хөтөлбөр, тэтгэлэгүүдэд оюутнуудаа хамруулах, зуучлах
  • Өөрийн дэргэдэх гадаад хэлний клуб(Speaking club)-аар дамжуулан оюутнуудынхаа гадаад хэлний анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх
  • Гадаад хэлний сургалтын төв, гадаадаас Монгол Улсад суугаа ЭСЯамдууд, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах