Дотоод Журам
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбооны
Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Албаны дотоод журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь ГХХАА-ны гишүүдийн даган мөрдөх дэг, ёс зүйг тогтоон хэвшүүлэх, ГХХАА-ны нэр хүндийг бэхжүүлэх хамгаалах, үйл ажиллагааг тогтворжуулан сайжруулах, ГХХАА-г үлгэр жишээ албаны шилдэг загвар болгоход чиглэгдэнэ.
1.2. ГХХАА-ны гишүүдийн гаргасан зөрчил нь ГХХАА-ны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлыг цалгардуулж, ГХХАА-ны нэр хүндийг унагах тул гишүүн хэн боловч энэхүү журмыг даган мөрдөнө.
Хоёр. ГХХАА-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл
2.1. ШУТИСОХ-ны гадаад харилцааг хөгжүүлэх
2.1.1. Гадаад харилцааны стратеги боловсруулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх
2.1.2. Гадаад талын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх
2.1.3. Шинэ харилцагчид хайх, судалгаа хийх, турших, хамтран ажиллах гэрээ байгуулах
2.1.4. Олон улсын оюутны байгууллагатай байнгын холбоо, харилцаатай байх
2.1.5. Гадаад харилцаа холбооны талаар өгөгдлийн бааз үүсгэх /Бусад албадын холбоо тогтоосон байгууллагууд орно./
2.2. Гүйцэтгэх Хорооны 6 албадын харилцаа, уялдаа холбоог сайжруулах /ГХХАА, МСА, ОБХХА, СХА, ҮАХНА, ЭШССА/
2.3. Гадаад дотоодын байгууллагуудтай ШУТИСОХ-г төлөөлж ажиллах
2.4. Гадаадад суралцах хүсэлтэй оюутнууддаа зөвлөгөө өгөх, хамтран ажиллах
2.4.2. Олон улсын боловсролын хөтөлбөр, тэтгэлэгүүдэд оюутнуудаа хамруулах, зуучлах
2.4.3. Өөрийн дэргэдэх гадаад хэлний клубаар дамжуулан оюутнуудынхаа гадаад хэлний анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх
2.4.4. Гадаад хэлний сургалтын төв, гадаадаас Монгол Улсад суугаа ЭСЯамдууд, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
Гурав. Бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэл
3.1. ГХХАА-ны менежерийн эрх, үүрэг
3.1.1. Менежер нь дэд менежер, нарийн бичиг, багийн ахлагч, клубийн тэргүүнийг томилох, чөлөөлөх
3.1.2. ГХХАА-нд гишүүнчлэл авах, хасах
3.1.3. Менежер нь гишүүдийг ёс суртахуун, ёс зүйн доголдол гаргаж албан даалгавар, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл сануулга өгөх, хуралд санал оруулж гишүүний эрхийг хасах хүртэлх арга хэмжээ авах
3.1.4. ГХХАА-ны хурлыг даргалж, албан ёсны болон шуурхай хурлыг зарлан хуралдуулах
3.1.5. ГХХАА-ны дотоод бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах
3.1.6. ГХХАА-ны гишүүдийг зохион байгуулалтын хувьд нэгдмэл байлгах
3.2. ГХХАА-ны нарийн бичгийн эрх, үүрэг
3.2.1. Хурлын протокол хөтлөх, ирц бүртгэх
3.2.2. Гишүүдийн авсан үүрэг даалгаварт хяналт тавих
3.2.3. Үйл ажиллагааны тайланг менежерт гарган өгөх
3.2.4. Менежерийг эзгүй үед түүнийг орлох
3.3. ГХХАА нь дэргэдээ гадаад хэлний клубтэй байна. /Клубийн нэрийг Speaking club гэнэ./
3.3.1. Клуб нь ГХХАА-ны хойч үеийг бэлдэх, ШУТИС-ийн оюутнууд болон гишүүдийнхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байна.
3.3.2. Уг клуб нь ГХХАА-ны дэргэдэх клуб мөн болно. /Клубуудын Нэгдсэн Зөвлөлд давхар харьяалалтай байж болно./
3.3.3. Клубын тэргүүн нь ГХХАА-ны гишүүн байна.
3.4. ГХХАА нь албаны менежерийн зохион байгуулснаар өөр өөрийн үүрэг хариуцлагатай хэд хэдэн багтай байж болно.
Дөрөв. Гишүүдийн эрх, үүрэг
4.1. ГХХАА-ны гишүүн нь ГХХАА-ны нэр хүндийг өндөрт өргөхийг эрмэлзэж, зүй зохисгүй байдал гаргахгүй байх /Энэ нь ШУТИС-ийн нутаг дэвсгэр дээр болон аливаа зохион байгуулж, оролцож буй үйл ажиллагааны үед хамааралтай./
4.2. Гүйцэтгэх Хорооны 6 албадыг манлайлан тэдэнд бодит үлгэр дуурайлал болж, албаны шилдэг загварыг бий болгох зорилгыг сахин биелүүлэх
4.3. ГХХАА-ны хурлын шийдвэрийг даган мөрдөж, авсан үүрэг даалгавараа цаг тухайд нь биелүүлэх
4.5. Хариуцлага хүлээх чадвартай байх
4.6. Үзэл бодол, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх
4.7. ШУТИСОХ нь оюутны сайн дурын байгууллага тул өөрийн хүсэлтээр гишүүний эрхээс татгалзах, бусад албанд шилжих /Уг тохиолдолд ГХХАА-ны хурал дээр албан ёсоор мэдэгдэх/
Тав. ГХХАА-ны хурал, хурлын дэг
5.1. ГХХАА-ны хурал нь 7 хоногт 1 удаа Баасан гаригт 16:40 цагаас хуралдана.
5.2. Хурлын дарга нь ГХХАА-ны менежер байна. Менежерийг эзгүй үед ГХХАА-ны нарийн бичиг даргална.
5.3. Хурал нь ажил хэрэгч албаны байдлаар явагдаж, аливаа асуудалд санал хураах байдлаар /гар өргөх/ хандаж, дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
5.5. Хурлын үеэр гишүүн хэн боловч дараах зүйлүүдийг анхаарна.
5.5.1. Бусдыг хүндэтгэн гадуур хувцсаа тайлж, гар утасныхаа дууг унтрааж, хурлын дэгийг баримтлан хүндэтгэлтэй хандаж хариуцлагатай оролцох
5.5.2. Гишүүн хэн боловч хуралд ирэхдээ цаг барих
5.5.4. Хурлын үеээр бусдыгаа хүндэлж, яриаг нь таслалгүйгээр гараа өргөж ярих эрхээ хурлын даргаас зөвшөөрөл авч ярих
5.5.5. Хурлыг шалтгаангүйгээр таслахгүй байх /хүндэтгэх шалтгаантай бол нарийн бичигт мэдэгдэх, менежерээс чөлөө авах/
Зургаа. Хариуцлагийн тогтолцоо
6.1. Дотоод журмын заалтыг зөрчиж 3 удаа сануулга авсан тохиолдолд хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх эсвэл гишүүний эрхээс түдгэлзүүлнэ. /Сануулгыг ГХХАА-ны менежер өгнө./
6.2. Өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд үүсэх хариуцлагыг тухайн гишүүн бүрэн хариуцна.
Долоо. Хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах тухай
7.1. ГХХАА-ны албан ёсны хурлаар баталсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
7.2. ГХХАА-ны менежер энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулж ГХХАА-ны албан ёсны хурлаар батална.
7.3. Журмыг баталсан 2009 оны 3 дугаар сар 9-ний Даваа гаригийн ГХХАА-ны шуурхай хурал.
Батлав:
ШУТИС-ийн Оюутны Холбооны ГХХАА-ны менежер /Э.Мөнхбилэг/