ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

Анхны Захидлын Уралдаан/англи, орос, япон, монгол хэлээр/

Сүүлийн жилүүдэд цахим ертөнц хурдацтай хөгжин хүн бүр цахим шууданг сонгон хэрэглэх болсоноор захидал бичнэ гэдэг мартагдаж буй зүйлсийн нэг болоод байгаа билээ. Цахим шууданг захидалтай харьцуулан үзэхэд захидал нь илүү их хөдөлмөр шаарддаг, хүргэлтийн хугацаа нь илүү удаан, хүний хөдөлмөр шаардсан байсан нь захидлыг илүү үнэ цэнэтэй болгодог байсан болов уу. Мэдээллийн эрин зуунд бүх зүйлс хурдыг эрхэмлэдэг болсон хэдий ч захидал бичих нь бидний мартаж болохгүй соёлын нэг юм. Тийм ч учраас Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Албанаас захидлын уралдааныг зарлаж байна. Магадгүй ихэнх оюутнуудын маань хувьд энэ захидал анхных байх болов уу гэсний үндсэн дээр ямар нэгэн сэдэв заалгүйгээр зүгээр л АНХНЫ ЗАХИДЛЫН УРАЛДААН хэмээн нэрлэсэн юм. Та бүхэн өөрийн хүссэн сэдвээр хэнд ч хандан захидал бичих боломжтой.
Захидлыг 2011.02.25-2011.03.07-ны өдрүүдэд Оюутны Холбооны өрөөнд (1-121а тоот) хүлээн авах болно.
Шагнал:

Англи, орос, солонгос, япон хэл дээрх захидал тус бүрээс
1 шилдэг захидал: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Монгол хэл дээрх нэг шилдэг захидал: Өргөмжлөл, мөнгөн шагнал, Их Завсарлага сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэл хэвлүүлэх эрх


Уралдаантай холбоотой санал хүсэлт болон асуултыг сэтгэгдэлээр үлдээнэ үү.

Та бүхэнд амжилт хүсье.


Дэлгэрэнгүй унших.
gravatar

SPEAKING CLUB-н хаврын улирлын бүртгэл эхэллээ.

Манай клуб нь ШУТИС-ийн нийт оюутан залуусынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний хэл сурах хүсэл эрмэлзлэлийг бий болгох зорилгоор гадаад хэлний анхан шатны сургалтыг явуулдаг.

2010-2011оны хичээлийн жилийн хаврын улиралд та дараах цагуудад хичээллэх боломжтой. Энэ улирлын хичээл 2.7-с эхлэн хуваарийн дагуу хичээллэж байна. Та бүхэнд амжилт хүсье.

Timetable of Speaking Club
Бүх хичээл Т-305-д орох болно.


Monday

Tuesday

Wednesday

Thursday

Friday

11:20 – 12:50



Korean 한국어Hangugeo



13:20 – 14:50

German Deutsch

Lektion




German Deutsch

Seminar

15:00 – 16:30

Korean 한국어Hangugeo

German Deutsch

Seminar

Japanese 日本語, Nihongo

Spoken English


16:40 – 18:10


ChineseZhōngwén

Spoken English

Japanese 日本語, Nihongo

ChineseZhōngwén



Жич: Намрын улиралд Герман хэлний ангид суралцаж байсан оюутнууд 5-4 пар дээр үргэлжлүүлэн суралцах болно.


Дэлгэрэнгүй унших.
gravatar

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -д

Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.


Дэлгэрэнгүй унших.
gravatar

TOEFL IBT-н албан ёсны шалгалт

TOEFL IBT-н албан ёсны шалгалт ШУТИС-ийн ХБС-ийн Гадаад Хэл Сургалтын Төвд сар бүр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн шалгалт 2011 оны 01 сарын 08-нд тус төв дээр явагдах тул та бүхнийг урьж байна.

Хаяг: ШУТИС, ХБС Гадаад Хэл Сургалтын Төв

Утас: 324590-2117, 99199366, 99223553, 99285888


Дэлгэрэнгүй унших.
gravatar

Англи хэлний долоо хоног амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн Оюутны Холбооны Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Алба нь Хэлний Боловсролын Сургуулийн англи хэлний тэнхимийн багш нартай хамтран талархалын баярын хүрээнд хичээлийн 13 дах долоо хоногт "Англи хэлний долоо хоног”-ийг зохион байгууллаа. Энэ нь 2010 оны 11 дүгээр сарын 22-оос 2010 оны 11 дүгээр сарын 25-ийг хүртэл дөрөв хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.


Дэлгэрэнгүй унших.