ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    

Архив

gravatar

Анхны Захидлын Уралдаан/англи, орос, япон, монгол хэлээр/

Сүүлийн жилүүдэд цахим ертөнц хурдацтай хөгжин хүн бүр цахим шууданг сонгон хэрэглэх болсоноор захидал бичнэ гэдэг мартагдаж буй зүйлсийн нэг болоод байгаа билээ. Цахим шууданг захидалтай харьцуулан үзэхэд захидал нь илүү их хөдөлмөр шаарддаг, хүргэлтийн хугацаа нь илүү удаан, хүний хөдөлмөр шаардсан байсан нь захидлыг илүү үнэ цэнэтэй болгодог байсан болов уу. Мэдээллийн эрин зуунд бүх зүйлс хурдыг эрхэмлэдэг болсон хэдий ч захидал бичих нь бидний мартаж болохгүй соёлын нэг юм. Тийм ч учраас Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Албанаас захидлын уралдааныг зарлаж байна. Магадгүй ихэнх оюутнуудын маань хувьд энэ захидал анхных байх болов уу гэсний үндсэн дээр ямар нэгэн сэдэв заалгүйгээр зүгээр л АНХНЫ ЗАХИДЛЫН УРАЛДААН хэмээн нэрлэсэн юм. Та бүхэн өөрийн хүссэн сэдвээр хэнд ч хандан захидал бичих боломжтой.
Захидлыг 2011.02.25-2011.03.07-ны өдрүүдэд Оюутны Холбооны өрөөнд (1-121а тоот) хүлээн авах болно.
Шагнал:

Англи, орос, солонгос, япон хэл дээрх захидал тус бүрээс
1 шилдэг захидал: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Монгол хэл дээрх нэг шилдэг захидал: Өргөмжлөл, мөнгөн шагнал, Их Завсарлага сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэл хэвлүүлэх эрх


Уралдаантай холбоотой санал хүсэлт болон асуултыг сэтгэгдэлээр үлдээнэ үү.

Та бүхэнд амжилт хүсье.


Дэлгэрэнгүй унших.