ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

ЭЛ ЖИ ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2010-2011

Эл Жи интернэйшнл корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон компаний нэг билээ. Импорт, экспорт, техник технологийн дамжуулалт зэрэг үйл ажиллагаагаараа өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон орны үйлчлүүлэгчидэд хүргэдэг юм. Сүүлийн үед эрдэс баялаг байгалийн нөөцлөлийг хөгжүүлэх нь энэ компаний үндсэн үйл ажиллагаа болсон. Удаан хугацааны турш газрын нөөц баялагийг ашиглах зорилгоор Эл Жи интернэйшнл корпораци нь нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялаг олборлох төсөлд гадаадын олон улс оронд оролцож байгаа. Энэ цаг үед Эл Жи интернэйшнл корпораци Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Эл Жи интернэйшнл корпораци Зориг сантай хамтран дээд боловсролын 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна.


Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2 ба түүнээс дээш дамжаанд Геологи, Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3.5-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд оролцох боломжтой.


Шалгарсан 9 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна шилдэг гуравт нь сар бүрийн 100 ам.долларын тэтгэлэг олгоно.


Бүрдүүлэх материал:
- Товч анкет (маягтыг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах)
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
- Цээж зураг 1% (эхний хуудсанд наах)
- Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
- Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал (Эргэж холбоо барих утас, хаяг шаардлагатай)
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргын тодорхойлолт болон эцэг, эхийн цалингийн тодорхойлолт)
- Англи хэлний мэдлэгийн түвшинг баталсан тодорхойлолтууд (Батламж, сертификатны хуулбар)
- Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн хийх бөгөөд шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2010 оны 10-р сарын 8-ны дотор бүрдүүлэн Зориг санд авчирч өгнө үү.



Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 17, Зориг сангийн байранд биечлэн авчирч өгөх буюу
Төв шуудан, ш/х 357, Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар явуулна уу

Лавлах утас: 315444
И-мэйл: zorigfoundation@hotmail.com