ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2010-2011

Монгол улсад шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь цаашдын тогтвортой хөгжлийн гол түлхүүр билээ. Иймээс Зориг сан Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдийн ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвхи оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:
- Дотоодын их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2 болон түүнээс дээш дамжааны оюутан байна
- Гэр бүл нь амжиргааны баталгаажих төвшинөөс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
- Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
Жич:
- Дээрх хөтөлбөрт бусад эх үүсвэрээс тэтгэлэг авч буй оюутнууд хамрагдах боломжгүй.
Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах шаардлага:
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (маягтыг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах)
- Сургуулийн тодорхойлолт
- Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал (Эргэж холбоо барих утас, хаяг шаардлагатай /маягтыг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах/)
- Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харьяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)
- Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжын хуулбар)
- Нэг хувь цээж зураг
- “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд” гэсэн сэдвээр 500 үгтэй эссэ бичих
Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн, дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгарулалтыг Зориг сан болон SDC-ын ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2010 оны 10-р сарын 15-ны дотор бүрдүүлэн Зориг санд авчирч өгнө.
Зориг сан
Байршил: Энхтайвны өргөн чөлөө 17
Шуудангийн хаяг: Төв шуудан, ш/х 357
Утас: 315444
Email: zorigfoundation@hotmail.com
www.zorigfoundation.org.mn
Хугацаа хоцолсон материалыг хүлээн авахгүй бөгөөд
Хүлээн авсан материалыг буцааж олгохгүй.