ШУТИС-ийн IQ-н анхдугаар олимпиадын удирдамж
ШУТИС-ийн нийт оюутнуудын сэтгэн бодох чадварыг сорьж, хөгжүүлэх, ШУТИС-ийн хамгийн өндөр IQ-тай 50 оюутныг шалгаруулах, Өндөр сэтгэх чадвар бүхий оюутан залуусыг нэгтгэх, Цаашид IQ олимпиадыг уламжлал болгон зохион байгуулах
Хаана:
ШУТИС-ийн салбар болон бүрэлдэхүүн сургуулиуд дээр
Хэзээ:
1-р шат: 2010 оны 10-р сарын 12-ны өдрийн 16:40 цагт
/Хичээлийн VII долоо хоногийн Мягмар гариг/
2-р шат: 2010 оны 10-р сарын 23-ны өдрийн 12:00 цагт
/Хичээлийн VIII долоо хоногийн Бямба гариг/
Хамрах хүрээ:
ШУТИС-ийн нийт оюутнууд /X.XX07D***, X.XX08D***, X.XX09D***, X.XX10D*** кодтой байх/
Бүртгэл:
2010 оны IX сарын 30-аас 2010 оны X сарын 8-ны хооронд салбар Оюутны Зөвлөлүүд бүртгэнэ. Бүртгэхдээ 1% цээж зураг, бүртгэлийн хураамж 500 төгрөгийн хамт хураан авна уу.
Жич: 1 мандатны зардалд 400 төгрөг зарцуулж байгаа бөгөөд үлдсэн 100 төгрөгөөр хамгийн их оюутан оролцуулсан нэг сургууль мөн оролцсон оюутны тоо нь тухайн сургуулийн нийт оюутны хэдэн хувийн массыг эзэлж буйгаас шалтгаалан нэг сургууль нийт хоёр Оюутны Зөвлөлийг шалгаруулж урамшуулна.
Салбар болон бүрэлдэхүүн сургуулиудаас оролцох хүсэлтэй оюутнуудын бүртгэлийг /цээж зураг, бүртгэлийн хураамж болон нэрсийн жагсаалт/ 10 сарын 8-ны өдрийн 18:00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны 121-а /Оюутны Холбооны доод өрөө/-д хүлээн авна.
Шалгаруулалт:
1-р шат: Битүүмжилсэн материалыг 10-р сарын 12-ны өдрийн 16:30 цагт бүрэлдэхүүн сургуулиудын оюутны зөвлөлд хүлээлгэн өгөх ба оролцогч оюутнуудыг олимпиад зохион байгуулах комисс шифрлэнэ. Оролцогчдын материалыг 10-р сарын 12-ны өдрийн 18:20 цагт хураан авах ба 1-р шатнаас босго онооны болзол хангасан оюутнуудыг шалгаруулан 2-р шатанд оролцох эрх олгоно.
2-р шат: ШУТИС-ийн Оюутны Холбооны ГХХАА зохион байгуулж дүнг нэгтгэн I, II, III байр болон тусгай байрын шагналтнуудыг тодруулна. Шагнал гардуулах үйл ажиллагаа ШУТИС-ийн хичээлийн I байрны 3 давхарт хурлын танхимд 10-р сарын 25-ны өдрийн 15:00 цагт болно.
Шагнал, урамшуулал:
I байр 1 оюутан Өргөмжлөл 3 кредит
II байр 1 оюутан Өргөмжлөл 2 кредит
III байр 1 оюутан Өргөмжлөл 1 кредит
Тусгай байр: Салбар болон бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 1 хүн шалгаруулж өргөмжлөл олгоно.
salbar surguuliud deer zohiogdoh temtseend ni shagnal bhgui ymuu
Тусгай байр: Салбар болон бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 1 хүн шалгаруулж өргөмжлөл олгоно.