Манай албаны дэргэдэх Speaking Club нь 2010-2011 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа шинэчилж байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагаагаа III долоо хоногийн даваа гаригт буюу 9-р сарын 13-нд зохион байгууллаа.
Бид нээлтийн үйл ажиллагаагаа явуулахын тулд 300 гаруй оюутныг хамарсан судалгаа авсан. Тус судалгаанд оюутнууд клубын тухай мэдээлэл хэр ихтэй байдаг, ихэвчлэн ямар хэл сонирхож байгаа, мөн хэдийд цаг завтай байдаг талаар асуултуудыг багтаасан. Энэхүү судалгаа нь 2 талын ашигтай судалгаа болж чадсан. Судалгааны дүгнэлтэд үндэслэн хичээлийн хуваарийг хамгийн тохиромжтой байдлаар зохиосон. Түүнчлэн судалгааг авах явцдаа клубын болон нээлтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тарааж байв. Ингэснээр манай нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж чадлаа. Манай нээлтэнд 50 гаруй оюутан ирсэн ч нээлтийн дараагаар клубт бүртгүүлсэн оюутны тоо 135-аас хол давжээ. Мөн бид онлайнаар бүртгэлийг авсан ба өнөөдөр хичээлүүдийн анги дүүрч байгаа нь бидний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болсныг илтгэж буй биз ээ.