ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

АНУ-ын Тэтгэлэгт хөтөлбөрийн хуваарь олгох Англи хэлний олимпиад зохион байгуулна.

Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг ба

АНУ-ын Тэтгэлэгт хөтөлбөрийн хуваарь олгох

Англи хэлний Олимпиадын удирдамж



Зохион байгуулагч: Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг, ШУТИС, АНУ-ын Тэтгэлэгт IDEA хөтөлбөр



Зорилго: Олон Улсын IDEA байгууллагын 50-100% тэтгэлгээр АНУ-ын Их дээд сургуулиудад 2011 оны 1-р сард мөн 8-р сард сурах эрхийг олгоход чиглэгдэнэ.



Зорилт: Энэхүү олимпиадаар дамжуулан Улаанбаатар хотын оюутнуудыг Олон Улсын IDEA байгууллагын 50-100% тэтгэлгээр АНУ-ын Их дээд сургуулиудад Хэлний бэлтгэлтэй Бакалавр, Магистрын түвшинд суралцах эрх олгож, өндөр боловсрол, мэргэшилтэй хүний нөөц бэлтгэхэд оршино.



Тавигдах шаардлага: - 18-26 хүртэлх настай байх

- ШУТИС-ийн голч оноо 2,5-с дээш байх

- ШУТИС-ийн оюутан байх, ШУТИС-ийн лицей төгсөгч байх

- Албан бус TOEFL / Instutional Toefl/-ын 370-аас дээш оноотой байх эсвэл IBT TOEFL-ийн 37-аас дээш оноотой байх

- Эцэг эх, батлан даагч нь оюутныг АНУ-д сурахад нь байр хоолны зардлыг даах

чадвартай байх /АНУ-ын тал зөвхөн сургалтын төлбөрийг 50-100 хувиар даах тул/



Хамрах хүрээ: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1-5-р курсийн оюутнууд оролцоно.



Зохион байгуулалт: МЗСҮАгентлаг



Бүртгэлд авчрах зүйлс:

* Тэтгэлэгт хамрагдах анкетыг бүрэн дүүрэн бөглөсөн байх /онлайнаар эсвэл сургалтын албанаас авч бөглөх/
* Анкет дээр 3х4 харьцаатай цээж зургаа наасан байх
* “ Чи яагаад 100 хувийн тэтгэлэг авах ёстой оюутан мөн гэж өөрийгээ бодож байна вэ” эссейг / 200-400 үгтэй байх / Times New Roman- фондоор бичиж бичгийн 2 нүүрт багтааж өгөх

Жич: Эссей дээр өөрийн овог, нэр, холбогдох утас, e-mail хаяг, гэрийн хаяг зэргийг тодорхой бичих шаардлагатай.

* Бүртгэлийн хураамж 1000₮-ийг өгч бүртгүүлэх



Шалгаруулалт:



1. Эссейг шалгах /АНУ-аас ирэх төлөөлөгч шалгана/

2. Хялбаршуулсан TOEFL-ийн шалгалт бичгээр авах

3. Speaking /Ярианы шалгаруулалт нээлттэй болох ба үүнийг АНУ-аас тэтгэлгийн менежэр өөрөө ирж авна, энэ үеэр эцэг эхийн төлөөлөл хяналт тавина/



Хэзээ:

Шалгаруулалт 2010 оны 10-р сарын 16-ны 16:00 цагт

Хаана: ШУТТНСангийн 304 тоот

Бүртгэл: 2010.10.12 - 2010.10.15-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хаяг: Монголын залуучууд Солилцооны Үндэсний Агентлагийн байранд бүртгэнэ

“Тайм” төв /МУБИС-ийн ард/ 4 давхарт 406 тоот өрөө

Лавлах утас: 9978-7455, 9919-3414, 7011-8020

Анкет татах