ШУТИС-ийн Оюутны Холбооны
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
    ***     ШУТИС-ийн нийт ангийн дарга нарын анхдугаар уулзалт зохион байгуулагдах гэж байна. 2011 оны 2 сарын 18-ний 15.00 цагаас хичээлийн I байрны 3 давхар Хурлын танхимд болно.     ***     Эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно.     ***     Анхны захидлын уралдаан зарлагдах гэж байна. Англи, орос, япон, солонгос хэл дээрх захидлуудаас нэг шилдэг захидлыг тодруулах ба тусгай байранд монголоор бичиж ирүүлсэн хамгийн шилдэг захидлыг тодруулна.     ***     Speaking Club-н хаврын улиралын бүртгэл дууслаа.     ***    
gravatar

ШУТИС-ийн "Сэтгэх чадвар"-ын анхдугаар олимпиад амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн "Сэтгэх чадвар"-ын анхдугаар олимпиадын II даваа 2010 оны 10 сарын 23-ны өдөр E-503 тоотод амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадын I даваанд ШУТИС-ийн салбар болон бүрэлдэхүүн 13 сургуулийн нийт 516 оюутан оролцсон бөгөөд II даваанд 22 ба түүнээс дээш оноо авсан 63 оюутан шалгарсан юм. I давааны бүртгэлийг салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны Зөвлөлүүд дээр авсан бөгөөд хамгийн олон оюутан оролцуулсан Уул Уурхайн Инженерийн Сургууль, Компьютерийн Техник Менежментийн Сургуулиудын Оюутны Зөвлөлийг мөнгөн шагналаар шагнан урамшуулсан. I ба II давааны нийлбэр дүнгээр тэргүүн, дэд, гутгаар байрууд болон тусгай байрын шагналтнуудыг шалгаруулж шагналыг 2010 оны 10 сарын 27-ны өдрийн 15.00 цагаас гардуулав.

Тэргүүн байр Д.Даваасамбуу /КтМС/ Өргөмжлөл, цом, 3 кредитийн урамшуулал
Дэд байр Н.Баянзул /МХТС/ Өргөмжлөл, 2 кредитийн урамшуулал
Гутгаар байр Б.Дашням /УУИС/ Өргөмжлөл, 1 кредитийн урамшуулал

Салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын хамгийн өндөр IQ-тай оюутнууд:

БИАС М.Шижирбат
ГГТС Б.Мягмаржав
КТМС Л.Мягмар-Очир
МС С.Тэлмэн
МТС П.Цолмон
МХТС Т.Төрболд
НТС Ж.Ундрам
УУИС Б.Идэрмөнх
ХИБС М.Энхболд
ЭХИС Г.Гансүх
ҮТДС Б.Халиунаа
ДаТС О.Мэндбаяр

Цаашид уг олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаад идэвхтэй оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.